MHEG

2014.03.26

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөтөлбөр батлах тухай

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 6 дахь удаагийн сонгуулийн Бүрэн эрхийн хугацааны бодлогын үндсэн чиглэлийн хоёрдугаар бүлгийн 2.12 дахь хэсгийг үндэслэн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Ээлжит  XV хуралдаанаас ТОГТООХ нь:

1. “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийг  хавсралтын ёсоор баталсугай.

2.“Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх боломж нөхцлийг бодлогын түвшинд бүрдүүлж, удирдлага зохицуулалтаар хангах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын дарга, “Бүтээмж, инновацийн аймгийн зөвлөл”-ийн дарга   /Б.Мягмарсүрэн/-т даалгасугай.

3.Аймгийн Засаг дарга /Г.Зоригт/-т ДААЛГАХ нь:

3.1.Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг 2014 оны III улиралд багтаан аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлуулж, биелэлтийг зохион байгуулах

3.2.Хөтөлбөрийг хэлэлцэх явцад төлөөлөгчдөөс гаргасан саналыг хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусгаж ажиллах.

ДАРГА                                  Б.МЯГМАРСҮРЭН