MHEG

2013.08.05

ХУРЛЫН БАЙГУУЛЛАГЫН БОДЛОГО, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 1, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8,1 дэх заалтыг тус тус үндэслэн Аймгийн НӨУЁ-ны байгууллагын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, үр нөлөөг дээшлүүлэх, хурлын байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх хуулиар олгосон бүрэн эрх бүхий   байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, тайлан, мэдээллийн ажлыг боловсронгуй болгон эрчимжүүлэх зорилгоор Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
 

Нэг.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллагын Бодлого, шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг боловсронгуй болгон эрчимжүүлж, түүнийг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас зохион байгуулсан ажлын үр дүнг бодит ажил, нийгмийн  амьдралд үзүүлсэн үр нөлөөнд үндэслэн үнэлж дүгнэх зарчимд шилжсүгэй.

Хоёр.Аймгийн ИТХ-ын байгууллагын Бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх талаар хангалтгүй ажиллаж байгаа нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний  байгууллагын  дарга, удирдлагын үйл ажиллагаанд Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч нийтэд мэдээлдэг арга хэлбэрийг бий болгосугай.

Гурав.Аймгийн Засаг дарга /Г.Зоригт/-т ДААЛГАХ нь:

3.1.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллагын Бодлого, шийдвэрийн  хэрэгжилтийг хангах удирдлага, зохицуулалтын үйл ажиллагааг боловсронгуй болгон эрчимжүүлэх

3.2.Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллагын Бодлого, шийдвэрийн хэрэгжилттэй холбогдсон бүрдүүлж, баяжуулж, ашиглаж байх мэдээллийн сантай болгож, түүнд хамаарах мэдээллийн нэр төрөл, хамрах хүрээ, агуулгыг нэгдсэн үзүүлэлтээр тогтоож мөрдүүлэх

3.3.Дээрх мэдээллийн санд үндэслэн хурлын байгууллагын Бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж,  цаг үеийн шаардлага, хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй  боловсронгуй болгох санал асуудал боловсруулан  танилцуулж байх арга хэлбэрийг бий болгох

3.4.Аймгийн ЗДТГ-ын даргатай гэрээ байгуулдаг Менежерүүдийн үр дүнгийн гэрээнд  хурлын байгууллагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил, түүнтэй холбоотой судалгаа, мэдээллийн сангийн бүрдэлт, баяжилт, ашиглалтын асуудлыг тусган дүгнэж байх, түүнийг хэлтэс, алба, агентлагуудын  үйл ажиллагааг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтийн нэг болгох.

3.5. Аймгийн Засаг даргын Тамгын газарт Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллагын Бодлого, шийдвэрийн хэрэгжилттэй холбоотой мэдээллийн санг бүрдүүлж, баяжуулан,  шаардлагатай тохиолдолд нийтэд мэдээлдэг болох.

3.6. Аймгийн Засаг даргын Тамгын газраас Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллагын  Бодлого, шийдвэрийн биелэлтийн явц, түүний үр дүнг мэдээлдэг арга хэлбэрийг боловсронгуй болгон эргэх холбоо бий болгох.

            Дөрөв.Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сум,  аж ахуйн нэгж байгууллагуудын  дарга нарт  ДААЛГАХ нь:

4.1. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллагын Бодлого, шийдвэрийн биелэлтийг байгууллагын хэмжээнд дарга  биечлэн хариуцаж, явцыг тухай бүр мэдээлдэг журамд шилжих.

4.2.Хурлын байгууллагын Бодлого, шийдвэрийн биелэлтийн бодит гүйцэтгэл, амьдралд үзүүлсэн  үр нөлөөг нэг бүрчлэн тооцож, энэ талаар холбогдох  танилцуулгыг жил бүр ирүүлж байх.

4.3.Тухайн байгууллагаас хариуцан хэрэгжүүлэх Хурлын байгууллагын Бодлого, шийдвэрийн холбогдох зүйл, заалт хэрэгжээгүй тохиолдолд түүний шалтгааныг Ажлын албанд  тодорхой тайлбартайгаар  ирүүлэх.

            Тав:Аймгийн Ерөнхий Аудитор /Д.Цогбадрах/-т ДААЛГАХ нь:

5.1.Төсөв, хөрөнгө оруулалт, их засварын ажилтай холбогдуулан гаргасан Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын тогтоол, шийдвэрийг нэг бүрчлэн хяналтанд авч,  явцын хяналт тавьж тухай бүр хурлын байгууллагыг мэдээллээр хангадаг тогтолцоог бий болгох.

5.2.Хийгдэж буй Аудитын дүнг  улирал бүр Тэргүүлэгчдийн хуралдаанд мэдээлж байх.

Зургаа: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  дарга / Б. Мягмарсүрэн/-д  ДААЛГАХ нь:

6.1.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчдийн хүч анхаарлыг хурлын байгууллагын бодлого, шийдвэрийн гүйцэтгэл, хяналт шалгалтын ажилд нэгтгэн төвлөрүүлэх

6.2. Хурлын байгууллагын  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого,шийдвэр бүрийг хяналтанд авч, биелэлтийг тооцон  явцыг идэвхижүүлэх

6.3.. Холбогдох байгууллага, албан тушаалтнаар Бодлого, шийдвэрт заасан хугацаанд нь биелэлтийг гаргуулж дүн шинжилгээ хийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах

6.4.Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, жил бүрийн бүрийн үндсэн чиглэл болон бусад бодлого шийдвэрт  туссан арга хэмжээний биелэлтийн явцын тухай  мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтнаар улирал бүр цахим  хэлбэрээр, Аймгийн Засаг даргын Тамгын газраар  хагас, бүтэн жилээр нэгтгэн  гаргуулж байх.

6.5. Ажлын албаны холбогдох ажилтнуудаас бүрдсэн байнгын баг ажиллуулах замаар бодлогын болон цаг үеийн асуудлаар хурлын байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтийн явцад хийх хяналт шинжилгээ, үнэлгээг байнгын системтэй болгож,  үр нөлөөг дээшлүүлэх.

6.6. Хурлын байгууллагын Бодлого, шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохион байгуулсан ажил, түүний хэрэгжилтийн явцыг жил бүр Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, агентлаг нэг бүрээр нэгтгэн гаргаж Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн дүгнэлт өгч,  холбогдох шийдвэрийг Аймгийн Засаг даргад хүргүүлж байх.

6.7. Аймгийн ИТХ-ын  болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж байгаа хөгжлийн хэтийн болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийн боловсруулалт, утга агуулгын уялдаа холбоог нягтлан судалж, холбогдох тооцоо судалгаа, мэдээллийг шаардлагын түвшинд гаргуулж байх,

6.8.Хурлын байгууллагын бодлого, шийдвэрүүдийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох арга хэмжээг тухай бүр авч байх

6.9. Хурлын байгууллагын Бодлого, шийдвэрийн амьдралд үзүүлэх үр нөлөө, түүнийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулж буй  ажлын явцын  талаар иргэд олон түмний санал бодлыг судлан  дүгнэлт хийж, түүний мөрөөр тодорхой ажил зохион байгуулах

6.9. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд  хяналт тавьж, явцыг жил бүр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж байх.

 Долоо: Аймгийн ИТХ-ын  Хороодын  хяналт шалгалтын ажлыг  Хурлын байгууллагын Бодлого, шиийдвэрийн биелэлтийг хангахад  төвлөрүүлэхийг Хороодын дарга нарт чиглэл болгосугай.

                                        

                                     

ДАРГА                                  Б.МЯГМАРСҮРЭН