MHEG

2015.07.07

2015.07.04, 05-ны өдрүүдэд Жаргалант сумын баяр наадмын үеэр хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, хамгаалах хувцас хэрэгсэл, хүүхэд даатгагдсан эсэхт МХГ-аас хяналт тавин ажиллаа.
Дээрх уралдаанд 6 насны 200 морийг нийт давхардсан тоогоор 60 гаруй хүүхэд унаж, уралдааны явцад хүүхэд мориноос унаагүй, хамгаалах хэрэгсэл дутуу 10 гаруй хүүхэд, тус сумын морины комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн зөвлөмж өгч ажилласан байна.
Хяналт шалгалтын ямцад хүүхдийн аюулгүй байдал, нийт уяачид болон морины комиссын холбогдох хүмүүст МХЕГ-аас ирүүлсэн болон өөрсдийн гаргасан зөвлөмжийг тарааж, MBS, ETV телевизүүдэд мэдээлэл өглөө.

             2015.06.09

       “Иргэн бүр-Эрсдэлгүй орчинд” сарын аяны нээлт, Мэргэжлийн хяналтын газрын нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээ Орхон аймагт 2015 оны 06 дугаар сарын 09-нд нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтийн арга хэмжээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд 37 аж ахуйн нэгж байгууллагын 215 инженер техникийн ажилтан, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд урилгаар хүрэлцэн ирж оролцлоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамж хөтөлбөрийн дагуу илтгэл, сургалт, хяналтын хуудас сурталчлах үйл ажиллагаа явагдсанаас гадна, үзэсгэлэн зохион байгуулагдаж иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

 

             2015.05.19

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт "Залаат овоо" гэдэг нэртэй газарт Жаргалант сумын Малчин багийн малчин Д.Намхайдоржийн  суурьт цавь цагаан 3 настай гунжин үнээнд галзуу өвчний шинж тэмдэг илэрч, Аймгийн мал эмнэлгийн лабораторийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 134/05 тоот шинжилгээний дүнгээр галзуу өвчний онош батлагдсан тул мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх зааврын дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 14-02-011/81 тоот дүгнэлт гарч, Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар 2015 оны 05-р сарын 19-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай "Хязгаарлалтын дэглэм"-ийн арга хэмжээг хэрэгжүүлэх, голомтын бүсийн малчдын мал сүрэгт галзуу өвчний эсрэг вакцинжуулалтанд хамруулах, өвчний голомтонд ариутгал халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын МЭХ, Баян-Өндөр, сумын Мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн нэгжүүд хамтран зохион байгуулж байна.

 

          2015.05.13

          Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын төлөө” сайн үйлсийн аянд манай байгууллага нэгдлээ.
Аяны хүрээнд 2015 оны 05 дугаар сарын 13-нд Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчдын гэр бүлийг хамруулан
1. "Аав, ээж би" хөгжөөнт буухиа тэмцээн
2. 10-15 насны ангилалд "Бөмбөг шидэлтийн тэмцээн"
3. Хүүхдүүдийн дунд "Хэн сайн бүжиглэх вэ?" бүжгийн тэмцээн
4. Хүүхдүүдийн дунд "Хэн хамгийн авъяастай вэ?" дуу шүлгийн тэмцээн
5. Аав нарын дунд Гар дээр суниалтын  тэмцээнүүдийг баталсан хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулсан юм. Тэмцээнээр 1, 2, 3 дугаар байр эзлүүлэн дурсгалын зүйл гардуулан хүүхэд багачуудаа баярлууллаа. Мөн ирэх 7 хоногт “Миний гэр бүл” сэдэвт гар зургийн уралдаанаар сайн үйлсийн аяны үйл ажиллагаа үргэлжилж байна.

 

           2015.05.09

           Мэргэжлийн хяналтын газраас Хүрэнбулагийн рашааны эхэд 90 ширхэг улиас мод суулгасан ба өмнөх онуудад тарьсан модоо усладаг уламжлалтай билээ. Энэ оны мод усалгаа 2015.05.09 ялалтын баярын өдөр зохион байгуулагдаж нийт ажилтан албан хаагчид 30 хүн идэвхитэй оролцлоо. Ээлжит мод усалгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласантай холбоотойгоор амжилттай зохион байгуулагдлаа.

banner cradle